azlyrics.biz
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

tatar – nuluulluus deeguurt lyrics

Loading...

нөлөөллөөс дээгүүрт

юм гэдэг одоо ондоо, ярья одоохондоо
нээрээ яг үнэн тэр нь дээр
яагаад ч юм бэ ярьсан нь зөв байна
хамтдаа зүтгэе хобба, нээрээ яг үнэн тэр нь дээр

юуны төлөө гэж, эрх чөлөө гэж
арай болдоггүй юм уу хөнжлийн хэрээр хөлөө жийж
энэ нь дээрдээ яарвал чамд тээрдээ
хаа хамаагүй хүслийг одоо та цээрэл ээ
гоё байна уу, гоё байна уу, муухай байвал хаяачээ
хүн бүхэнд утга учрыг тэв тэгшхэн заяажээ
нээрээ би чинь заримдаа худлаа найзуудаасаа уйдна
тэгэхэд л хүсдэг юм даа би өөрийнхөөрөө байх бас зөөлөн буйдан
гал байвал тамхи зуучья
хүн харвал залхуу нэг туучья
дотоод сэтгэлтэйгээ яриад би жинхэнэ өөрийнхөөрөө гүйж байна
заримдаа би гэдэг хүн чинь 100 хувь биш 50 болсон байдаг
ганц өөрийнхөөрөө байхаараа далайд төөрсөн завь болсон байдаг

юм гэдэг одоо ондоо, ярья одоохондоо
нээрээ яг үнэн тэр нь дээр
яагаад ч юм бэ ярьсан нь зөв байна
хамтдаа зүтгэе хобба, нээрээ яг үнэн тэр нь дээр

бид сайн муутай салшгүй залгаатай
би сайн бол муу намайг шалгаатай
дээш доош гэх амталгаатай
дээш доош байхгүй бол халгаатай
зарим нь сонголтгүй балгаатай
хэсэг нь нэг цаасан малгайтай
туршаад үзсэн бол ялгаатай
тэд тосох уу тэр алгаа тэ
үүнийг туршаад үз, одоо л үз
дараа гэдгээ сайн бодоод үз
амжилт түр орхиод одоо биз
бүтэлгүйтэхээр зодоо биз
босоод ир, босоод ир, тэгвэл болчих юм биш үү дээ
үүнийг ойлгуулаад өгөөч ээ эрхэм гишүүдээ
амьдарлыг гудамжнаас яаж олдогийн
нийлсэн хогноосоо лааз олдогийн
зарим нь бусдаасаа шж олдогийн
хэсэг нь ахаасаа сааж олдогийн
ахын хишгийг л дааж болдогийн
ахын гэргийд л маажуулдагийн
зарим нь сайн нэрийг нааж олдогийн
энэ бүгдийг хийж бас та ч болдогийн

юм гэдэг одоо ондоо, ярья одоохондоо
нээрээ яг үнэн тэр нь дээр
яагаад ч юм бэ ярьсан нь зөв байна
хамтдаа зүтгэе хобба, нээрээ яг үнэн тэр нь дээр

ажилдаг хүмүүс зам гарах гээд явж байна
ажлаас яаж халагдахаа харах гээд явж байна
ажлаас илүү үнэтэй зүйл байхгүй болохоор
цаг бүртгэл дээр хуруу дарах гээд явж байна
машинтай нь тавгүй явж байна
явган явж байгаа нь давгүй явж байна
бас хүүхдүүд нь завгүй явж байна
цэцэрлэгтээ ээж аавгүй явж байна
ажил дээрээ яваад очиход дарга нь алга
даргыг ажлаас халах арга нь алга
даргын минь уясан хурдан хүлэг
570 гэдэг шарга нь алга
гудамжаар дүүрэн хүмүүс орилоод
харсан чинь микроны нөгөө орилоо цуснууд
замын түгжээндээ шахалдаж зодолдож
шар такси бас тролейбуснууд
мөргөлдвөл шийднэ амар
засуулвал вьетнамаар
ажилдаа бүгдээрээ яарч яваа
ингээд шийдчихвэл бидэнд амар
гацахыг ярьмааргүй байна би
замын дундаас харьмааргүй байна би
тэглээч замыг нь хийдэг хүн биш болохоор
илүү дутуу зам барьмааргүй байна би

юм гэдэг одоо ондоо, ярья одоохондоо
нээрээ яг үнэн тэр нь дээр
яагаад ч юм бэ ярьсан нь зөв байна
хамтдаа зүтгэе хобба, нээрээ яг үнэн тэр нь дээр

татах линк:



Random Lyrics

HOT LYRICS

Loading...