azlyrics.biz
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

am-c (rapper) - jene sequa lyrics

Loading...

тайван чөлөөтэй, хөвөн зөөлөн
амьд явах цаг, мөч, хугацаа нимгэн
туулсан арга зам, хурсан өвдөлт бүр

өдөр бүр миний алтан савыг дүүргэх шиг
дэлхийг тойрон нисээд төөрсөн сүнсээ олсон
үедээ амар тайвныг мэдрэх болж
зүгээр чамайг мэдрэх сэтгэл
уран зураг шиг тансаг төрхөнд
зуурдхан…
насандаа эвтэй байхыг хүсэж байна
дэлхий чамаас. гол нь тэтгээч намайг
усалж ундаал. сэтгэл зүрхээ хирээслэж амлая
хамтын ертөнцөө бусдаас нууцлая
харь хүмүүст өвтгөхгүй жаргая

хун шувуу шиг хамт нисье
хувь заяа минь чамд уусъя
хөрсөн байсан тэр итгэл
хар шөнөөр галд шатлаа

сарны тусгалд урсах усны чимээнээр
салхиар илбүүлж хөвөн нисээрэй
шүүдэрт норсон цэцгийн дэлбээ шиг
урлаж сийлсэн сэтгэлээ чимээч

чиний зүрхийг зүүгээр хатгаж байсан бүх цагийг
чөтгөр шүгэлсэн хугацаа гэдэг гэхдээ…
энэ мөчийг хүлээж байсан гэдэг хамгийн агуу ертөнцийн
төгс итгэл болохыг бүгд мэдэг

амиа бодож хулчийсан миний үгсүүд
чамайг бодож хийгээгүй тэнэг үйлдлүүд
чөтгөр надад хайртай байсан бүх үед хүлцэл өчье
үүгээр дуусч сарниж одог

эргэн тойрон цэцэгсээр дүүрэн
эргэж буцахгүй чамд шингэнэ ээ
эрвээхэй шиг тойрон нисье
эх дэлхий чи үзэсгэлэнтэй

эргэн тойрон цэцэгсээр дүүрэн
эргэж буцахгүй чамд шингэнэ ээ
эрвээхэй шиг тойрон нисье
эх дэлхий чи бол хайр

ариун усаар ундаалж амар тайвныг нүүлгээч
агуу сэтгэлд хурсан гомдлоо тайлаач



Random Lyrics

HOT LYRICS

Loading...