deadly sin - sohor durlal lyrics
[verse 1]
чиний бодол сэтгэхүй дэндүү ахархан хуучинсаг
тиймдээ ч чи надтай амархан учирсан
намайг тоож сонгоход яг л тохирсон гэнэн
чи надаас болж л амьдралаараа хохирсон нэгэн
нөхрийгөө чи эсэргүүцэхийг нь мэдээд түүнээс нуусан
түүнтэй ярилцаж ойлголцсон бол бид үүгээр дуусна
би чамайг тоохгүй байхад чамд би үргэлж бодогдоно
бидний бүтэлгүй холбоо улам түргэсэж дотносоно
учрыг ойлгох хүмүүс чамайг болихыг ятгахад чи зөрсөн хэвээр
тэнэгхэн бодол чинь бүхнийг үл анзаарна төөрсөн гэмээр
хүсэл мөрөөдлөө хязгаарлан чи надаас хараат болсон
хийх үйлдэл бүртээ намайг оролцуулахаар гараа тосно
уулзах гэж чи миний байдаг гэх газар бүр очсоор
намайг хайрлах бус харин ч чи надад бүр донтсоор
ингэх хооронд гашуун зовлон чамайг тойрсонгүй
нөхөр чинь гэнэт чамаас хагацаж ганцаар нойрсох үед
би хазайсан гунигт сэтгэлийн чинь түшиг болсон
тэр л дутууг нөхөж чамайг тайтгаруулна гэж чи бодсон
охиндоо миний талаар ярьж зөвхөн сайлж ятгасан
гэхдээ муу тал болон дутагдал бүхнийг хаяж алгасна
чи миний талаарх сөрөг зүйлийг бусдаас сонсоно
бүгдийг нь дотроо үгүйсгэж ганцаараа тусдаа бодсон
надтай хамт гэж итгэн хэцүү үед чи эргэлзэж айгаагүй
ганцаархнаа л зовсоор тэгэхэд би дэргэд чинь байгаагүй
надад зүгээр л найдах хооронд чиний бүх зүйл устаж байхад
хийж бүтээснээ миний ачаар болгосон гэж бусдад сайрхана
өчүүхэн аз жаргалаа надтай холбон тайлбарлана
үнэн хэрэгтээ чи л өөрийнхөө зовлонг зайлуулна
үүнийг чи мэдэхгүй юм л бол намайг дуудаж эхэлдэг
зөвхөн надад бүхнээ ярьж хамаг нууцаа дэлгэдэг
үргэлж надад хоолоо дээжилж хэзээ ч өнжөөгүй
гэхдээ уучил тэрийг чинь нэг ч удаа идэж үзээгүй
надтай хамааралтай олон найзуудаас минь намайг асуусан
тэд нар худлаа л магтаж жинхэнэ үнэнээс хамгаалж тас нуусан
үнэнийг мэдэхгүй мэдэхийг ч хүсэхгүй
эцсээ хүртэл намайг гэсээр надад итгэж үхсэн чи
[verse 2]
надад хэт их итгэснээрээ яаж хохирч чи дууссан
яг л тийм л эмгэнэлт амьдралыг охин чинь туулсан
буруу жимээсээ гаралгүй тэр өөр ямар шинийг сурав?
энэ бүхэн надаас болооүй бүгд чиний буруу
охиныгоо чи өөр шигээ тэнэг болгож сургасан
мэдлэг боловсролоос хөндийрөн тэр холдож урвасан
хоосон надаас бүхнийг горьдож бүр шаардаж эхэлсэн
байсан бүх зүйлээ өөрөөсөө болж алдаж мэдэрсэн
чамд хэлж байгаагүй асуудлаа надтай зөвлөн уйлах шиг
алгаа тосон сайхан бүхнийг надаас сөгдөн гуйлгачилж
тэр надад дэндүү итгэж олон зүйлийг алдсан
өөрийн хүчээр хийж болох гарц боломжуудыг мартсан
түүний төлөө юу ч хийгээгүй цаашдаа юу ч хийж чадахгүй
хэрвээ тэр үүнийг мэдвэл ганцаардаж хулчийж магадгүй
юмыг бодитоор харж чадахгүй болтлоо сохорсон
бүхнийг би шийднэ гэх найдлага түүний бодлоос тодорсон
тэр чам шиг эмнэлэг гэдгийг үл ойшоож үзэн ядна
өөрийгөө улам зовоож надад найдсаар үхэж чадна
миний бүтэхгүй ид шидийг хүлээх хооронд
түүний өвчин даамжирч тарчилна бүлээн оронд
амьд явах өдөр нь хумигдаж татарч харанхуйлсаар
гэсэн хэдий ч тэр алга хавсран надаас аврал гуйсаар
хүссэн зүйлийг нь биелүүлж чадахгүйг тэр мэддэг хэрнээ
тэр энэ өвлөгдөж ирсэн золиосын хэд дэх нь вэ?
утга учиргүй юм зохиож намайг шүлэглэн магтаж
би бол тархи угаасан хуурамч үлгэрийн баатар
бэлэн боломж хайсан мунхаг нэгний тархинд бүтсэн
надад итгэ гэж хүчлээгүй байхад намайг тахин шүтсэн
огт харж байгаагүй атлаа намайг санаанаасаа зохиож
миний дүрийг дотроо төсөөлөн харан харсаар солиорч
өрөвдөлтэй байдлаа харж хандуулах гэж даатган мөргөнө
мэдлэггүй мунхаг олны дунд би нэр хүндээ хадгалж үлдэнэ
Random Lyrics
- q da fool - on the line lyrics
- voice of silence - dancenature lyrics
- mizzy mack - body lyrics
- jered sanders - letter to aj lyrics
- houston palace - atalanta lyrics
- kyyngg - believe us lyrics
- cytotoxin - abysm nucleus lyrics
- killerbee - reborn lyrics
- jakob leichtman - t.r.i.p. (truths revealed in peru) lyrics
- kur - come back lyrics