deadly sin - urlug janjin lyrics
[verse 1: deadly sin]
түнэр харанхуйг нүхлэн задгай сансарт нисгэсэн
уул хадыг хагачин шидлэн хатуу газарт шигтгэсэн
цэлмэг тэнгэрт үүлэн бороогүй үед би садар сэтгэсэн
хүмүүс бурханд итгэсэн бол бурхан надад итгэсэн
надаас болж бүх зүйл гандана гацуурхан шарладаг
цагаан арьстнууд биенээ арьс өнгөөр гадуурхан дарладаг
тархи минь адгийн новшийн талаарх бодлыг давтдаггүй мартчихдаг
тиймээс өөрийгөө би бодож чаддаггүй гацчихдаг
зогсоошгүй тахал, надад бузар бүхэн ямагт уусдаг
дох-той хүүхэн шаахад дох сульдаж өвдөн намайг тусдаг
эдгэдэггүй өвчин би өвчилдөггүй дархлал
бухимдлаар буцалсан хэзээ ч хөгжилддөггүй яргалал
хэрцгий авир миний дотор битүүрэн бугласан
ялзарсан хүүрийг мөчлөн өөрийн идүүрэнд хутгасан
хамгийн сайн жанжин би нүглийг эрчилж биеэ байнга жанчина
эргэн тойронд үргэлж өрнөнө үхэл хагацал дайн дажин
[chorus]
муу ёр тархан няцаах бүхэн шүргэсэн ч түргэснэ
биедээ хараалыг түрхсэн тэр нь үрэвсэлд хүргэсэн
амьтай амьгүй бүхэн үхнэ, надаас үргэсэн, дүрвэсэн
намайг орших тусам оршуулгыг дүүргэсэн хүүр ихсэнэ
[verse 2:hitton]
охидод нүүрийг өгсөөр ирсэн гэвч тэд надад бөгс өгсөнгүй
иймээс би бол ухамсарт нийгмийг үзэн ядсаар хөгширсөн хүн
мөнхийн гэдэг миний хувьд ганцхан зам зуурын
бүхнийг хэлнэ шулуун гэтэл бусад нь надтай ам муруйна
уйгагүй зүтгэнэ, гүргэр, хязгааргүйг тоолж гүйцсэн би
өлөн этгээд хэзээ ч баян ходоод болж үзсэнгүй
бусдыг дэмий ангайх хооронд амыг нь таглана санаа хорон
надтай одоо учрах ямар ч гичий нохойн замаар орно
долоо дордож найм сэхсэн тул есөн шидээр бүхнийг хийсээр
зөвхөн хараар төсөөлдөг ч би бусдыг алаг үзсэн хэвээр
хүний хүүхдийг алаад задлаад хүрэн бөөрийг нь шалгах үедээ
харсныхаа л дараа саналаа би чинь өнгө ялгадаггүй ш дээ
бусдын дунд би хор хутгахдаа хачир нэмэн давсалж байдаг
хужрыг нь тунгаалгүйгээр тэнэгүүд нэг нэгэн рүүгээ агсарч дайрдаг
цагаан хоолойгоор хар барааныг дуулна
шилдэг дайчдын уулзалтанд ганцаараа би чуулна
сүүлд тулалдсан дайсныхаа гарыг нь тасдаад музейд өгсөн
түүхэнд мөрөө үлдээх гэсэн туйлын хүслийг нь гүйцээж өгсөн
артур илдийг чулуунаас сугалаад хаан үүргээ авсан
гэтэл hitton илдийг чулуутай нь хамт өргөөд явсан
иймээс миний илдэнд өртвөл цавчуулахгүй бяц балбуулна
дайнд мордоход ялалтын дууг минь ертөнцийн нөгөө хязгаарт дуулна
дайсных манайх бүгдийг нь нийлүүлж нүд ирмэх зуур бүрэлгэж амжина
тиймээс hitton нэг ч цэрэггүй хэнд ч хэрэггүй өрлөг жанжин
[verse 3:horyd]
залгиур хоолойг минь зүсэхгүй аманд зажилсан шил
чонын хүзүүг зулгаан хээвнэг хэвтэнэ амийг нь тасалсан шиг
өлөн нүдээр гөлрөн ширтэнэ өнчин бэлтрэг гасалсан чиг
хохирогчийн минь тооноос бага бүх элфийн насалсан жил
хүүхэд нь цусаа ханахад horyd алгаа тоссон балмад
хөлгийн хөгшчүүлийг бүгдийг нь алаад болсон ахмад
хүү нь амиа хорлоход эцэг нь баясч эх нь харин хямраал
хэцүү байхад нь хаяад дайныг эхэнд тавих генерал
өөрөө хэлийг нь огтолчихоод амрыг эрсэнгүй гэх уурандаа
дуугүй цэргийг чангалах харгис хэрцгий хурандаа
ертөнц гариг улс хот тосгон гацаа зөрлөг дамжин
тэсгэм хүйтнийг түгээн осгон царцаах өрлөг жанжин
намайг дарахаар бурханы илгээсэн сахиусан тэнгэр
одоо бол тэр миний хашаагаа сахиулсан жингэр
үхдэл олныг авахын тулд чөтгөр надад сүнсээ зардаг
наймаа дуусахад ес эхэлж өвлийг давах хүнсээ дардаг
амьсгал гарахад агаарын хэм хасах уруу буурна
бүлээн ус гээд халуун тосонд оруулж хүнийг хуурна
арван нүгэлийн чанадад өөрийгөө хар өнгөнд хорьсон
бүх гэрлийг сорон шимэх харанхуй агуйн гүнд нойрсоно
[chorus]
[verse 4:deadly sin]
намайг тулаанд ороход эхнээсээ хуурамч нь сугарсан
чиний ээлж ирэхэд чи чичрэн дурамжхан дугарсан
нэгийн эсрэг сая ялагдаж чиний урам чинь хугарсан
чамайг ганцаар хаян чиний шаргиа арми чинь ухарсан
харин над дээр жинхэнэ эрэлхэг дайчид арвижин цугласан
хүнээр гөрөөлдөг удам залгасан би төрөлх анчин
сэлэмнийхээ цусыг хатааж үзээгүй өрлөг жанжин
тушаалаар минь гартай болгон хүн ална хүрээ тална
лам нар олон эхнэр авч, төрсөн охин үрээ таална
орноос зөв хөл дээрээ боссон ч өдрийг солиорч эхлүүлдэг
зөвхөн нүдээ ашиглан бусад руу солир чиглүүлдэг
дуртай зүйл хүний толгойтой илгээмжийг задлах
лесби, энэ бол миний дуртай бэлгийн чиг хандлага
бусдаас дулимаг байдаг ч дотроо өөрийн илүүг нууцалдаг
шилдэг дархад миний хутганд өөрсдийн билүүг хурцалдаг
үзэг цаас гадна, шүд минь чиний багалзуурыг тас хазна
намайг шууд л зориглоход азарган чонын баас хатна
нүдээ ухсан чөтгөрт барьц өргөсөн дараа нь хорсоно
тэр дороо гал руу сүү сонгино шидэж хараа орсон
танилцахдаа сарвайсан гар луу биш зүрх рүү яарна
миний дуунаас эмээсэн туулай чонын сүрэг рүү хярна
сүнсийг би цовдолж хадан шорлож алан огтолж зарна
уйдвал амьсгаагаа түгжээд өөрийн амиа хорлож чадна
намайг өөд болоход сүнс минь л үгүйлж гашуудсан
авсанд өмхийрэх над дээр хүрч ирэлгүй маш удсан
Random Lyrics
- giannis ploutarhos - nel sole lyrics
- pouya - energy lyrics
- lucy woodward - be my husband lyrics
- amias - suicidal lyrics
- oscar o'neill - wake up! lyrics
- husbandry - biralata lyrics
- plainride - (the beards upon) mt. rushmore lyrics
- nane - ochi de chinez lyrics
- whenskiesaregray - we passed each other quietly lyrics
- tribo de jah - neguinha lyrics