artists: a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9

guys – цас lyrics

цонхны чинь доор чамайг удаан хүлээн зогсоно
цасан ширхэг хаялан орлоо
миний дэргэд чи минь үгүй ч

сэтгэлд үргэлж тодхон
хайрт минь чамайг удаан хүлээнэ
хаялах цасан буулаа

цас эргэлдэн будран буугаасай
хайртай түүнийг минь зөөлөн үнсээрэй
цас хаяласан үдшийг санаарай
цээжинд хайрандаа түүнийгээ тэврээрэй

энэ өдөр цас орохыг чи бид хоёрын хэн нь ч мэдээгүй
хүйтэн өдөр байхыг үнэндээ хүсээгүй, эмээгээгүй
ингэж яваадаа харин итгэмээргүй
цас хаяласан намуун үдшээр алхая гуйя
санаж бодож яваа бүхнээ харин би нээе
чамаар хайрлуулая, харамлуулая
чинийхээ төлөө хамаг бүхнээ би зориулая
чи сайн би сайн би чамдаа бүр сайн
энэ сайн тэр сайн гэж бодохгүй юмсан
чиний миний хайр ариун гэгээн байгаасай
чи минь миний хайрыг итгэ тэтгэ сэтгэлээсээ

хайрын дуу уянгалсан
үдшийн тэнгэрт цасан наадан бүжих өвлийн сайхан улиралсан
нэг л сайхан намуун орой байсан
энэ л хоёр зүрх ижил халуун сэтгэлээр учирсан
нүцгэн модод цасан хөнжлөө нөмөрлөө
миний зүрхэнд чи хайрыг өдөөн хөндлөө
хоёр сэтгэл догдлон хоёр биенээ ширтсэн
халуун гарыг чинь атган хайраа илчилсэн
цас будран орлоо
миний зүрх нэг л ер бусын цохилно
би дурлал гэж бодлоо
санах тусам нулимс урсан хацар норлоо
чамдаа би улам ихээр хайртай боллоо

цэнхэр хөшигний цаана цагаан цас уудам
орлонгийн цагийг нь олж буулаа бударлаа
хайлан уйлан урслаа хайрын дуу аяллаа
зүрхэндээ хайраа гэсээр тээлээ
тэртээх үүлнээс бодолдоо цас болон бүжлээ
зөөлөн нөмөрсөөр бүжлээ
зориг гарган чамайг би чинь үнслээ
хайраа илчиллээ цас хөнгөхөн тойрон нислээ
цагаан хүлэг болон хөвөрлөө жигүүр дэвэн хөөрлөө
чи минь ширхэг ширхэгээр цас болон над дээр буулаа
уярал хайр минь зөөлөн чам дээр хаялан хаялан орлоо


- guys lyrics

guys - цас lyrics are property and copyright of their owners and provided for educational purposes and personal use only.