maberrant feat. mop-g - цэнхэр заан lyrics
энэ дуу бол миний ертөнцөөр үнэгүй аялах тийз
хараал идсэн халзан толгойд өчнөөн баялаг бий
миний хийсвэр сэтгэхүй бусдын бодлоос тэс өөр
нүдээ аниад үүнийг сонс бүгдийг дотроо төсөөл
хэний ч харж үзээгүй, хэний ч гар хүрээгүй
гайхалтай газар толгой дотор минь бий
эндэхийн бүх зүйлийг би сайн сайхныг бодож бүтээсэн дутах юмгүй
тэнгэрт одод түгэх үед би навчаар хийсэн хөлөгтөө
тухлан суугаад үүлсийн дээгүүр салхиар хийсэн хөдөлдөг
нүдэнд минь харагдана эрдэнийн чулуу шиг гялалзах уулс
агаарт хөвнө өнгө өнгөөр анивчих гэрэлт цохууд
тэнгэрээс доошоо ургах ягаан модод аажим найгана
зураг шиг сайхан байгаль харах бүр аалжаал тайлна
миний астрал ертөнцөд ирсэн бүхнийг тайвшруулна
юм бүхэн аажимаар өөрчилөгдөж
өөрийгөө ч хааяа гайхшруулна
бид бол цаг хугацааны өмч жирийн нэг бүхэл биет
гэвч тэндээс гараад аялж болно килиник үхэл мэт
солонгон бороотой шөнөөр цэнхэр заанаа унаад ниснэ
ховор тохиох дүр зургийг ширтэж харна удаан гэгч нь
өөрийнхөө бүтээсэн ертөнцийн гүн рүү алхлаа
би бол түнэр харанхуйг гэрэлтүүлээд өөрөө шатахлаа
солонгон бороотой шөнөөр цэнхэр заанаа унаад ниснэ
ховор тохиох дүр зургийг ширтэж харна удаан гэгч нь
өөрийнхөө бүтээсэн ертөнцийн гүн рүү алхлаа
би бол түнэр харанхуйг гэрэлтүүлээд өөрөө шатахлаа
Random Lyrics
- stephen & the strangers - something dumb lyrics
- buffalo tom - pendleton lyrics
- johnny polygon - weirdo lyrics
- leann rimes - learning your language lyrics
- dark lunacy - gold, rubies and diamonds lyrics
- carried away - glass lyrics
- abhi//dijon - 13 (demo) lyrics
- peter yarrow - beautiful city lyrics
- bilkies aura - pokemon sahabatku lyrics
- kc rebell - telvision lyrics