azlyrics.biz
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

mxrningstar – bodliin gunees lyrics

Loading...

бодлын гүнээс бороо болж орооч
чи далайн тусгалд сар болон амилаач
сэрүүхэн салхиар
сэтгэлээ дайлаач
цэцэгсийн дундаас үр болон ургаад
цээжийг минь дүүргэх амь амьсгал болооч
сэрүүхэн салхийг
сэтгэлдээ сонсооч

аялгуу нь хоцрох аянга чинийх
огторгуйд харвах одод чинийх
оргүй төгс үүнээс илүүг үзсэнгүй
бодолд минь хурсан үүлс чинийх
сэтгэлд минь шиврэх бороо чинийх
ёроолгүй харцанд нь живхээ мэдсэнгүй

хоосон чанарт
хорвоогийн тойрогт
ганцхан удаа
үзэгдээд өнгөрсөн
үйлдэл үгүй
үгсээ дуулаад

бодлын гүнээс бороо болж орооч
чи далайн тусгалд сар болон амилаач
сэрүүхэн салхиар
сэтгэлээ дайлаач
цэцэгсийн дундаас үр болон ургаад
цээжийг минь дүүргэх амь амьсгал болооч
сэрүүхэн салхийг
сэтгэлдээ сонсооч



Random Lyrics

HOT LYRICS

Loading...