mxrningstar - uzehiin hyazgaar lyrics
бороо асгарах үед дэлгэрсэн
бодолд ургасан цэцгүүд сайн уу?
болсон бүхэн хэдийн эдгэрсэн ч
бодит ертөнцийг мэдмээр байна уу?
орон зай цаг хугацаанаас
олох боломжгүй цор ганц байсан уу?
олон мянган оршихуйгаас
одод дурласан ид шид
үзэгний минь үзүүрт бүх дэлхий байхад
ганцхан түүнийг үгүйлэн дүрслэх сайхан
үзэхийн хязгаарт дахин учирвал
үзээд алд гэж хүсэлдээ шивнэе
намайг явах цагт гэрэлтсэн
нарны хурц гэрлээс айсан уу?
ганцаардал үзэн ядалтаас
гарах арга зам нь чи байсан уу?
үзэхийн хязгаарт дахин учрахад
үүрд хамтдаа үүр цайлгасан уу?
эрхэмсэг үзэсгэлэнт төгөлдөр
энэ л үзэгдлийг зөвхөн хайсан уу?
үзэгний минь үзүүрт бүх дэлхий байхад
ганцхан түүнийг үгүйлэн дүрслэх сайхан
үзэхийн хязгаарт дахин учирвал
үзээд алд гэж хүсэлдээ шивнэе
Random Lyrics
- marie-élaine thibert - danser autour du sapin vert lyrics
- dadi (fra) - follow lyrics
- ky nova - gift lyrics
- kenn apollo - do me like that? lyrics
- lucie bílá - živý nás nedostanou lyrics
- prxncess møshi iii - money slot lyrics
- jack2certi - dope fein lyrics
- emmanuel yung - fuck you lyrics
- changeline - je.déteste.la.france.pt1 (il y aura pas de pt2) lyrics
- kanye west. o - mr. miyagi lyrics