azlyrics.biz
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

motive – durlaliin domog lyrics

Loading...

анир чимээгүйхэн шөнийн зүүдэнд минь
аз жаргалын эзэн болж чи айлчилсан
амьдрал намайг чамд дурлахыг зөвшөөрсөн
ариухан хайрын минь домгийн эхлэл чи
догдлох зүрхний минь тэнгэрт гэрэлтсэн
дотнохон гоо саран минь
домог эхлүүлсэн энэ нандин зүүднээсээ
дахиж хэзээ ч сэрмээргүй байна
дурлал минь яг домог шиг дуусаж төгсөх ёсгүй
дурлаж дуулсан дуугаа би дуусгаж чадахгүй
сар мэт тунгалаг харц намайг ширтэх юм
сайхан чамайг бүүр зүүдэлмээр байна
зүрх аниргүйхэн түгшин цохилох минь
зөвхөн чиний төлөө амьдрах ёстой байж
зүйрлэшгүй энэ хайр юугаар ч солишгүй еэ еэ
зүүдний домгоо би жаргалтай төгсгөнө
догдлох зүрхний минь тэнгэрт гэрэлтсэн
дотнохон гоо саран минь
домог эхлүүлсэн энэ нандин зүүднээсээ
дахиж хэзээ ч сэрмээргүй байна
дурлал минь яг домог шиг дуусаж төгсөх ёсгүй
дурлаж дуулсан дуугаа би дуусгаж чадахгүй
сар мэт тунгалаг харц намайг ширтэх юм
сайхан чамайг бүүр зүүдэлмээр байна
хайрлах зүрхний минь тэнгэрт мандсан
хайрын эзэн наран минь
харцанд амилсан энэ дурлалын домгоо би
хагацал амсуулж чадахгүй
дурлал минь яг домог шиг дуусаж төгсөх ёсгүй
дурлаж дуулсан дуугаа би дуусгаж чадахгүй
сар мэт тунгалаг харц намайг ширтэх юм
сайхан чамайг бүүр зүүдэлмээр байна
дурлал минь яг домог шиг дуусаж төгсөх ёсгүй
дурлаж дуулсан дуугаа би дуусгаж чадахгүй
сар мэт тунгалаг харц намайг ширтэх юм
сайхан чамайг бүүр зүүдэлмээр байна



Random Lyrics

HOT LYRICS

Loading...