azlyrics.biz
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

opozit - hamgiin saihan ni lyrics

Loading...

[intro]
түүний гарт хүрэх гэж үүр цайна
харц тулгарахад би дуртай
хэлэх үг хэрэггүй
уруулыг чинь уушиглая уртаар
амьсгал чинь надад итгэл бэлэглэнэ
босохоо мартаагүй…
чи намайг мэднэ
урьд нь уулзаж байсан
мэдрэмж нь үүрд болохоор
дахиж уулзах байсан
түүний гарт хүрэх гэж үүр цайна
харц тулгарахад би дуртай
хэлэх үг хэрэггүй
уруулыг чинь уушиглая уртаар

[verse 1: гантулга]
бурхан биднийг учруулсан нь ямар нэг шалтгаантай
бүх ертөнц чиний эсрэг зогссон ч би чиний талд байна
юу ч амлахгүй ямар ч болзол тавихгүй байсан ч
юу ч бодолгүй намайг өөртөө авч чадах уу?
зоос 2 талтай яаж ч газар буусан
ямарваа ажил хоёр гараар хийж байж л дуусна
зүрх шархалж болно хэдий цээжин дотор ч гэлээ
хорвоогийн хаана ч очсон нуугдаж чадахгүй сэтгэлээсээ
чиний байгаа газар миний гэр бий хэрэв би
нүд рүү чинь эгцлээд ширтвэл юу ч хэлээд хэрэггүй
юу тарина түүнийг хураана
хоёул үр суулгъя
ургахыг нь хамтдаа харж өдөр болгон хур буулгая
минийх л бай зун ч бай, өвөл ч бай
нартай эсвэл бороотойд, шөнө ч бай өдөр ч бай
минийх байгаа цагт чиний зүрх чинь
зовлон бэрхшээлгүй зөвхөн

[chorus]
түүний гарт хүрэх гэж үүр цайна
харц тулгарахад би дуртай
хэлэх үг хэрэггүй
уруулыг чинь уушиглая уртаар
амьсгал чинь надад итгэл бэлэглэнэ
босохоо мартаагүй…
чи намайг мэднэ
урьд нь уулзаж байсан
мэдрэмж нь үүрд болохоор
дахиж уулзах байсан

[verse 2: энэрэл]
хүн бүр мэдэрдэг ч нэг нэгнээ ойлгох дургүй
тэдний мэдэрдэг зүйл нийгэмд огт оргүй
олон хүний найз болохоор сэтгэл тогтворгүй
бүгд хэлнэ эрдэмтэн профессор докторгүй
надад хэрэггүй хүн төрөлхтний утга учир
бодогдох зүйл унтраахгүй юм сан атга очыг
амьдрал бол миний чамтай хэсэг саатах орчин
анхны бүхний эхлэл чиний шатах бүр чинь
шат бүхэнд оршиж байвал диваажин газарт оршино
хэдхэн секундэд сая живаа жил наад зах нь
сансарт нисэх се+с хийх хоёр ав адилхан
гай зовлон гэдэг гар хийцийн гав тайлах мэт
ганц л амьдрах аваас үхэл энд завсаргүй
ганц л амьдрах аваас алдаа бүхэн засваргүй
алдаа бүхэн аваачина аз жаргалын үүдэнд
чи бол миний амьдралын ганц алдаа шүү дээ

[chorus]
түүний гарт хүрэх гэж үүр цайна
харц тулгарахад би дуртай
хэлэх үг хэрэггүй
уруулыг чинь уушиглая уртаар
амьсгал чинь надад итгэл бэлэглэнэ
босохоо мартаагүй…
чи намайг мэднэ
урьд нь уулзаж байсан
мэдрэмж нь үүрд болохоор
дахиж уулзах байсан

[outro: гантулга]
алдаа хийж л байсан
хаа нэгтээ замдаа тоог нь алдаж
хувь заяа бол ги+ий алдах хоббинд автаж
хэтэрхий эрт шүүмжилж хэт амархан бүгдэд бууж өгч
хэт удаан тэссэнээрээ ч алдсан үл засрах хүмүүжигч
хэнд итгэх ёстой вэ гэдэг мөчид алдаж байсан
хэрэггүй үед ярьж бас дайснаа цээжээрээ сумнаас далдалж байсан
би бусдыг гомдоож өөрөө ч бас бусдаас болж гэмтэж байсан
би бусдыг хайрлаж бас буцааж алдахаа ч мэдэж байсан
үүрд гэдэг үгийг амлалт гэж бодсон
үүрд ч бас үхлээр хязгаарлагддагийг сүүлд нь мэдэж авсан
алдаанаасаа суралцах нь асуудлын гол нь биш юм
ахиж нүүр тулахгүйн тулд
алсуурхан зам дээгүүр гишгэнэ
надад хайртай бүхнийг гомдоож
намайг гомдоосон бүхнийг хайрлав
маш олон удаа худлаа хэлж гажив үнэн бодит байдал
маш их алдсан болохоор одоо би тэднийг танина
хэзээ би түүнийг дуудахаа мэднэ
хэрэггүй үед нь нүдээ анина



Random Lyrics

HOT LYRICS

Loading...