
the hu - гэрэг lyrics
Loading...
алтан гэрэг атган довтлогч
амьд үгийг нисэн хүргэгч
итгэл алдалгүй нууцлан чандлагч
сэтгэл түвдэлгүй сөгдөн айлтгагч
гэрэгт баатар
мандах нарыг сартай нь гэтлэгч
ханагар уулсыг талтай нь эвхэгч
мөнх тэнгэрийн хүслийг дуулгагч
чингис хааны амьд зарлиг
гэрэгт баатар
гэрэгт баатар
сонс, аюутугай!
сонс, биширтүгэй!
сонс, сөхөртүгэй!
тэнгэр их хааны зарлигийг сонс!
чонын зоригоор хөвчийг туулагч
шонхорын хурдаар тэнгэрэр дүүлэгч
хаадын зарлигаар довтлон морилогч
хөх тэнгэрийн амьд зарлиг
гэрэгт баатар
дайчин баатар бөө тэнгэртэн
дархан эрхэт монголын зарлага
хаана ч очсон сөхрөн хүлцэх
хаадын хааны амьд зарлиг
гэрэгт баатар
сонс, аюутугай!
сонс, биширтүгэй!
сонс, сөхөртүгэй!
тэнгэр их хааны зарлигийг сонс!
Random Lyrics
- wos - primera ley de vida lyrics
- itō kanako - cosmic looper lyrics
- bumble beezy - no hook 5 lyrics
- brother von doom - the beautiful masquerade lyrics
- curita - culo pa arriba lyrics
- yes we mystic - the contest of strength lyrics
- toto cutugno - voglio l'anima lyrics
- yanni 2k - creativity lyrics
- gold saint - 2008 jeep srt [p. lxrd rickky] lyrics
- reda laborigène - karnage freestyle lyrics