azlyrics.biz
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

bhiisma – depo lyrics

Loading...

[bhiisma-гийн depo дууны үг]

hangard gang
tb on the beat boy
(ооо)
өчигдрийн жаргсан нар өнөөдөр ахиад л гийнэ
өөл дуусч цас хайлна мөс гэснэ
өөрийн эхлүүлсэн зүйлийг би үргэлжлүүлэн хийнэ
өндөр тэнгэрт жигүүртэн шувууд ниснэ

өдөр өдрөөр өснө, байгаль минь энэ
өөр санагдна мэдээж, байдал минь энэ
тув тунгалаг харагдах нүүдэл минийх
тулаандаа бэлхэн баатар эр би

тал нутаг миний хөгжил
одот тэнгэр миний хөнжил
нүүдэлчин гаралтай орчин үеийн
цаг хугацаагаар аялан ирсэн хүн би

галзуу галзуу ерээд оныг
гудманд өнгөрөөхөд тарас боны
цаг ирхийг мөрөөдөн бүтэн шөнийг
унталгүй өнгөрөөсөн цаг үе бас бий

оо, шинэ систем зах зээл
эрх чөлөө бас хээл хахууль үүнд бүр дасах гээл
ах нар жагрийнд живхийг
найрааны бөхчууд дэвхийг
харахад шудрага нь унаж
хуурамч нь өөдлөх үед гадны хөгжим сэвхийнэ

энэ бол миний hip hop энэ бол миний rap
энэ бол миний үргэлж хийдэг зүйл
энэ бол миний crack

гудамжинд хит болох миний slang
hangard gang миний swag
энэ хүртэлх зам амаргүй байсныг
цаг хугацаа харуулна, энд би байна

оо, микрофон нээхэд үргэлж би бэлэн
еээ, төрхөдөө л ийм байснаа ний нуугүй хэлнэ
оо, амьд яваа цагт хүсэл минь биелнэ
еээ, амьдралаараа би урлаг сийлнэ

хурай хурай !
level up!
хурай хурай !
level up!
хурай хурай !
level up!
хурай хурай !
level up!
hangard gang!
хурай хурай !
level up!
hangard gang!
level up!
хурай хурай !
hangard gang!
хурай хурай !

acid шаасан jim morrison-ий онгод
мексик machette-ний ир болон монголд
секси abella anderson-ы хонго мэт
үзэсгэлэнг гайхуулна энэ чиний сонголт

гоголийн бүтээл, гүүглийн бүртгэлд
түүхэнд энэ хүртэл сүпер үнэртэн
монгол рэпд гараагүй байхад шөнө гэртээ
fruity дээр бийт цохин чимэглэнэ rhymebook-ээр

миний рэп johnny cash-ын сүүдэр
хүннүгийн нүүдэл, тэв тэнгэрийн түүдэг
тал нутгийн шүүдэр, хөх чонын гүйдэл
гүн шингэн хөглөгдсөн гайхамшигт иж бүрдэл

миний grind зогсолтгүй нүднэ
бүх зүйл миний эсрэг болсон ч шантралгүй зүтгэнэ
айвал бүү хий, хийвэл бүү ай
эцсийг нь л үзий, өөр зүйл хиймээргүй байна

өдөр тутам шат ахин урагшлан явна
тааралдах саадыг нүүр тулан давна
гэтлэгэх тусам эрч хүчийг авна
өөрийгөө бурханы хурдаар хэрхэн хөгжхийг харна

өглөө эртлэн босоод гэрээс гүйхээр гарна
өнгөрөх үйлдэл бүрийн үр дүн нь гарна
уул ус минь ивээнэ, өвөг дээдэс минь харна
өнөөдөр бол бэлэг, өвдөг сөгдөн талархан авна

миний рэп johnny cash-ын сүүдэр
хүннүгийн нүүдэл, тэв тэнгэрийн түүдэг
тал нутгийн шүүдэр, хөх чонын гүйдэл
гүн шингэн хөглөгдсөн гайхамшигт иж бүрдэл

миний grind зогсолтгүй нүднэ
бүх зүйл миний эсрэг болсон ч шантралгүй зүтгэнэ
айвал бүү хий, хийвэл бүү ай
эцсийг нь л үзий, өөр зүйл хиймээргүй байна

өдөр тутам шат ахин урагшлан явна
тааралдах саадыг нүүр тулан давна
гэтлэгэх тусам эрч хүчийг авна
өөрийгөө бурханы хурдаар хэрхэн хөгжхийг харна



Random Lyrics

HOT LYRICS

Loading...