chinggis khaan – erkhuugiin khavar lyrics
оросын цагаан хусхан хайрын аянд нахиалсан
оюутан гэнэн залуу нас мөрөөдөл дунд цэцэглэсэн
ангар мөрний зөөлөн долгио
вальсийн аянд хөвөрсөн
анхны хайрын болзоогоо хүний нутагт үлдээсэн
неужели прошла моя алая молодость
и почему то незабудеться та весенная светлость
дэрвэлзэнхэн нисээд одсон
дэрвэж цалгисан он жилүүд минь
дэвүүр жигүүр шиг сэтгэлийн уяатай
эргэн дурсахад нэг л уянгатай
эрхүүгийн хавар дэндүү сайхан
энэ л амьдралын минь гэрэл гэгээ
эрхүүгийн хавар, эрхүүгийн хавар аа
сая сая улаан сарнай сэтгэлд минь хоногшсон
сар жилээр холдох тусам зүүдэнд минь эргэсэн
олон олон нойргүй шөнө санаанд минь хорогдсон
оюутны цэнхэр хавартаа эргээд ганцхан очихсон
неужели прошла моя алая молодость
и почему то незабудеться та весенная светлость
дэрвэлзэнхэн нисээд одсон
дэрвэж цалгисан он жилүүд минь
дэвүүр жигүүр шиг сэтгэлийн уяатай
эргэн дурсахад нэг л уянгатай
эрхүүгийн хавар дэндүү сайхан
энэ л амьдралын минь гэрэл гэгээ
эрхүүгийн хавар, эрхүүгийн хавар аа
цав цагаахан саран сибирийн тэнгэрт эрхэлсэн
хав халуухан шивнээ гитарын аялгуунд шингэсэн
нутгийнхаа зүгээс ирсэн шувуудын цувааг тоолсон
нууцхан гэрээ санаж бусдын адил гэгэлзсэн
неужели прошла моя алая молодость
и почему то незабудеться та весенная светлость
дэрвэлзэнхэн нисээд одсон
дэрвэж цалгисан он жилүүд минь
дэвүүр жигүүр шиг сэтгэлийн уяатай
эргэн дурсахад нэг л уянгатай
эрхүүгийн хавар дэндүү сайхан
энэ л амьдралын минь гэрэл гэгээ
эрхүүгийн хавар, эрхүүгийн хавар аа
эрхүүгийн хавар, эрхүүгийн хавар аа
Random Lyrics
- primal fear – bullets & tears lyrics
- hoagy carmichael – heart and soul lyrics
- kontra k – nur noch eine kugel lyrics
- ariana grande – knew better / forever boy lyrics
- meat wave – witchcraft lyrics
- jarod – en forme lyrics
- dimitris samolis – atari lyrics
- c allstar – 專業失戀30年 lyrics
- pablo bertola – clareira lyrics
- sza – twoam lyrics