azlyrics.biz
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

deadly sin – haichin dundah tsaas lyrics

Loading...

[verse 1]
энэхүү цаас урьдны хэмжээнээсээ жижгэрч ирсэн
цагийн шалгуурт элэгдэж ихэнхийг нь хэсгэлж хэрчсэн
цаашид бүрэн бүтэн байна гэсэн баталгаагүй эвлүүлэг өөрсдийн сул байдал нь дордвол тал талаасаа хэмлүүлнэ олон хэсэг урагдан тарж одоо үлдсэн ганц нь
хайчны хурц ир хоёр талаас бүрдсэн газар
хуучны буртагаас ангижрах бодолгүй хадгалан дагуулж эртнээс гарцыг хааж чөдөр мэт хүлж наалдуулсан цавууг
хог шороог их татаж өөрчлөгдөх гарцыг бөглөсөөр байхад
утга учир наасаар сайхныг бэлэгдэн зөгнөсөөр тахина
цөөхөн зөв сонголтыг хаяж олон бурууг шилсэн
цавуунд барьцалдах хооронд бусад нь холдон урагшилсан хуучны алтан номын үнэт хуудас хэвээр гэж эндүүрнэ
бүгдээс өөрийгөө түрүүнд тавих үзлийг дэвэргэж эхлүүлнэ цаасан малгай шиг бусдын дээр хоосон дүр эсгэн байрлах бүхнийг захирна гэж мөрөөдсөн тооцоогүй хийсвэр найдлага
баллаж сохолсон байгаа байдлаа хайхардаггүй бодол нь уруудахад хүргэж, доош унагасан ахих шатгүй болтол нь хуйларч холыг дурандах гэж хичээнэ газрын гаваас дурсамжиндаа сохорсон ирээдүйг харах алсын хараа
бодит байдлаас тасрахад хүргэсэн зэлүүд жаргал нь
хайчны хурц иртэй өөрийгөө дүйцүүлж илүү гаргасан
дотроо айна хайчинд өртөж хуваагдан тасрана гэж
гэвч хайчлагдахаасаа өмнө урагдан замхрах биз

[verse 2]
цаасан дээр бараан өнгөтэй цөөхөн бичигнүүд бий
тэдний шавж овоорсон жижиг өөдсөн хэсэг бүүдийж
жигд тархаагүй нэг газраа илүү хашигдаж байрласан
ижилхэн бус бүдүүн нарийн зарим нь тасалдаж арилсан бусдаас хоцрох бүрт хүнд ачаа нь овоорч нуруунд шавсан
энд тэнд хальтхан бичигдсэн онол томъёог буруу шаасан бүхнийг өмнөө өвдөг сөхрүүлж захирахыг бүгд хүснэ
гэсэн хэдий ч ихэнх хэсэг нь толгой бөхийнө төвд үсгэнд
утга илэрхийлэх гэсэн санааг түгжиж түтгэлзүүлсэн
цөөхөн зөв гаргацтайгаа тойрон бүчиж бүдгэрүүлсэн
үнэнийг илтгэсэн бичгийг доороо гишгэж үлдээх гэж
хоосон өнгөнд шунасан хуурамч нэгэндээ итгэл хүлээлгэж олонд таалагдсан буруу хэвтэйг нь гарчиг дээрээ залсан
одоо тэднийг чиглүүлэх тэр тамга хар бэхээр их баалсан өөрийн хүчээр тодрох бэхний урсгалыг хааж хүрээлсэн
тэгсэн хирнээ хаанаас ч юм бэх дуслахыг харж хүлээсэн
цэвэр газар шинийг бичих бэх шавхагдаж дууссан
хуучны бүдэг бичгийн үлдэц дээр давхарлан зурсан
энэ эрэмдэг үсэгнүүд л цаасаа баллаж урах дайсан
ийм байж холын хамааралгүй бусад зүйлсээс бурууг хайсан нарийн их түүхэнд минь гадны харийн бэх түгчих вий гэсэн айдсандаа хүлэгдэж бусдыг хараан их зүхнэ
гуравхан сая зураас бүр зоргоороо аашилж авирлах тоолонд нийлээд зургаахан үсэг бололгүй цааснаас арилах болно



Random Lyrics

HOT LYRICS

Loading...