azlyrics.biz
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

deadly sin – surug tailan lyrics

Loading...

[verse 1: mop-g]
бодит байдлыг нуусан энд тэндгүй дүүрсэн гоёл чимэглэл
хямдхан худалдагдаж ялзарч сүйрсэн соёл иргэншил
нэгэндээ баярын өдрөөр зовлонг бэлэглэх шиг
амьдаар нь энэ нийгэм тэднийг шулан огтлон жижиглэх шиг
нам нэрэн дор нуугдсан дээрмийн бүлэглэл
утаанд тоостсон тархийг угаагчид индэрт хээв нэг шүлэглэнэ хүний итгэлээр ундаалж цусаар будагдсан суварга
ид шидийг бүтээнэ гэж зүтгэх байдаг л нэг хуварга
тэднээр замаа заалгаж хэлснийг нь хийдэг өөрийн ухаан бодолгүй тасралтгүй үргэлжлэх тэнэглэлийн цуваа зогсохгүй
баян айлын хүүхдийн ааваасаа гуйсан албан тушаал
өөртөө зориулсан хуулиа худал хуурмагаас ялгаж ядан уншаад л гэтэл үхэлтэй үнэн гэгч нь газарт булагдсаар
шударга ёсны тунхаг авлигачдын гарт нь урагдсаар
цаг зогссон мэт өөрчлөлт үгүй хөгжил биш сүйрэл
бурууг хэн хүлээх вэ төгсгөлгүй цөлжсөн эзгүйрэлд

[chorus : mop-g, deadly sin]
боломж олдвол нэгнийхээ бүхнийг залилан ашиглана
хамтарч нэгдэхгүй хөндлөнгөөс зүгээр найдан ажиглана
тал тал тийшээ харайж мал шиг сүрэг майлан хашгирна
голлох дутагдлыг бид шүүмжилж сөрөг тайланд хавсаргав

[verse 2: deadly sin]
юм болгонд өөрсдийгөө зөвтгөх ард түмэн бол гол буруутан
цусаар ялгаварлах хэдий ч бүгд ганц үндэстэй хуулбарууд нь
жалга довны үзлээр нэгнээс тасарна тэнгэр газар шиг
хийрхсэн бахархал бусдад онгирох хэнхэг араншин
улам л сорно татах өмхий балчиг арилах нь таамаг төдий
бэлэнчлэх сэтгэлгээнд шигдсэн мухар сүсгийн намагт хөндий
урагшлах ирээдүйн чигийг зурхайчдаар зүглүүлж
уламжлал нэрийн дор үүнийг үр хойчдоо өвлүүлж
бүгдийг нь алга хавсрахаас өөр хөдөлгөөнгүй болгосон
даяарчлалын эринтэй ямар ч хөдөлмөргүй золгосон
гарц шийдлийг хайлгүй зэмлэж муулдаг боломжийг
бодит байдалтайгаа хэзээ ч эвлэрэх дургүй олон нийт
асуудалд нухацтай хандах хэсэгхэн нөлөөг булшилдаг
буруу зөвөө ч ялгаж чадахгүй сэтгэлийн хөөрлөөр туйлширдаг
цэнхэр дэлгэцээр жирэлзэх жүжгээр өөрсдийг нь ховсдохыг үздэг
хэцүү цаг үед бүгд боломжгүй сайхан зүйлийг сонсохыг хүсдэг
ямар ч овжин этгээд энэхүү дорой байдлыг хөндөж чадна
нийгэмд тэр эх орончийн дүрээр хамгийн өндөрт мандана
сонголтыг чинь хямдхан арилжсан нийгмийн голлох дайсан
мөнгийг нь атгаад зогсож байхдаа үр дагавраа бодох байсан
та нар бол луйварчдын дээш авирах эхний гараа нь
ичих ч үгүй дараа нь буруугүй юм шиг худлаа тэднийг хараана
нийгмийн хүн амын ихэнхийг эзлэх энэ мэт өчнөөн хойлог
зальжин шаазгайнуудад та нар овоо нь болж өгснөө ойлго
аливаад ул суурьтай байж ухаалгаар сэтгэж хандахгүй
бодит байдлаас хөндийрсөн үлгэрт нь итгэж ханадаггүй
арчаагүй байдлынхаа хариуд хулхидуулсан гэдгээ мэдэр зутрах болгондоо
ямар байна түүнийгээ л авах энэ бол шударга тохиролцоо
луйварт хууртдаггүй сайн мууг ялгадаг
сэтгэлгээ хүчтэй байвал эд нар ахин амилахгүй үхнэ
өөрсдийгөө сэхээтэн гэж эндүүрдэг тэнгэрлэг тэнэгүүд
дэндүү их байсан цагт бид нар сайхан амьдрахгүй мөхнө

[chorus :mop-g, deadly sin]
боломж олдвол нэгнийхээ бүхнийг залилан ашиглана
хамтарч нэгдэхгүй хөндлөнгөөс зүгээр найдан ажиглана
тал тал тийшээ харайж мал шиг сүрэг майлан хашгирна
голлох дутагдлыг бид шүүмжилж сөрөг тайланд хавсаргав



Random Lyrics

HOT LYRICS

Loading...