azlyrics.biz
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

deadly sin – zandalchin lyrics

Loading...

[verse 1]
намайг хорвоод мэндлэхэд над дээр эрлэгийн элч ирсэн
гэхдээ надаас айж шээсэндээ түүний тэрлэг нь илжирсэн
нярай насанд намайг үзлийн чөтгөрт үрчлүүлж өгсөн
байнгын хэрцгийлэл дунд торниж эцэстээ би мөчлүүлж үхсэн
тиймээс гар хөл минь ажиглан салахгүй чиний эргэн тойрноос
би бол толгойлогч нь тэднийг удирдана өөрийн гэрийн зоориноос
шарсан махаа би тамаас захиална
намайг сонсож амаржихад сэтгэцийн өөрчлөлттэй хүүхэд чамаас нахиална
өргөст торонд багалзуур шахаж тулаанд байнга оролцоно
нялх ногоог тасдан зулгааж улаан мах оролдоно
эрх, загалмай зүүсэн хэдий ч би гараараа мэргэлдэг
цагаан арьстнуудын эсрэг үргэлж хар яриа хэрэглэдэг
цаазын тавцанд хүмүүсийн гавлыг хэрчин тамхи нэрж
бэлэвсэрч хоцорсон азгүй гичийнүүдийн цавийг мэрж
салбартаа би өрсөлдөгчгүй толгой цохидог шилдэг нь
үүнийг миний гараар дамжсан олон цогцос илтгэнэ
үхлээс зугтвал өөрийгөө би амьдрах итгэлгүйг тооцоолсон
балмад авир бусармаг үйлдлээр нийгмийн сэтгэлзүйг цочроосон

[chorus scratch]
зандалчин
цусан далайн түрлэг авчирна
зандалчин
өөрийн сэтгэл хангалуун байдлын төлөө аллаг үйлдэнэ
зандалчин
харын хүчийг тахин шүтэж диваажинг дайлаар мордоно
зандалчин
үхэл хүртэл энэрэнгүй өршөөл

[verse 2]
гэрэл гэгээг хаасан өндөр чулуун хад асга дунд
тойрон бүчих савдаг шулам адсаганууд
чөмөг царцам хүйтнээр тал талаас салхилан сийгнэ
аз жаргалийг зүүдэлж хар даран салгалан сэрнэ
үхэгсэдийн цөөрөмд хөлөө дүрэн савчуулдаг
цутгах урсацаас өөрийн сүнсийг юүлэн авч уудаг
цогцосуудыг нахиалуулж тордох үхэл таригч
би бол аглаг нугад үйлийн үрээр тарьсан нүгэлт шарилж
надаас аврал эрэн мэлтийх харцнууд тэр хэвэндээ гархилсан
амар амгалан үхүүлэхгүй бүгд нэгэндээ харгислана
нүдэнд үл үзэгдэх хий хоосон болон хувьсаж
агаарт замхарч намайг ийм болгосон олонд уурсаж
түнэр харанхуй дахь гүн хавцлын оргилд шигдэн гацаж
тархинд хөврөх жихүүдэс хүргэм санаануудыг нэгтгэн базаж
сүүмэлзэн сарних сүнсний бүдэг гэрэлд би
сүүлчийн үгсээрээ хараал шингэсэн шүлэг тэрлэдэг
бусдын гавлан тус газар цохиход задран цус садарч
бүгдийг нь тарааж хэсэглэнэ би бол салан тусгаарлагч
этгээд зүйл рүү бусдыг уриалж хамтран хошуучлан огшоож
амьд хүнийг захиалгаар чандарлах оршуулгын товчоо

[chorus]

[verse 3]
миний гаж сэтгэхүй тэдэнд муухай цэцэн ухаан
хэдэн зуугаар нийлээн дугараад намайг барж идэхгүй
гартаа гар чийдэнгүй харанхуйд чи бүдчин явахад
чиний айдсаар хурцалсан хутгатай ард чинь би гүйнэ
муу амлан хойноосоо хуу хамнах шуурга татуулж
тэнгэр бүрхэж доор нь сүрэг тас шувуутай дүүлж
сахиусан тэнгэрийн эмзэг даль жигүүр цуцаж
ширүүн тэмцлийн эвлрүүлэх гэж аль ч үгүй хоцорч
бузар үмхий толгойд үхлийн соргог зохиол бодож
түнэр тэнгэрээс дайн самууны дохиог дуудаж
өөрсдийн тэнхээг сорхиор бодож зоригоо тордовч
надаас айсан сүнс нь хэдийнэ тэднийг орхиод одож
хоолойн улаан мах нь зурагдан солгойрон дугарч
үхэл үнэртсэн хар хучлаг толгойд нь углаж
нойтон цустай хурц илдээ бэлэн болохоор нь сугалж
барих зоог болгондоо тасарсан толгойнууд хуйхалж
би бол үхлийн буудал хүн болгоны алгасдаг өртөө
бохир ажлыг та нар эхлүүлж надад даалгадаг мөртлөө
ганцхан би ад үзэгдэж бусдын их нүгэлтэй хамт тунарсаар
миний дүрэлзэх цогцосны бараан тортог тамд суунагласаар…

[chorus]



Random Lyrics

HOT LYRICS

Loading...