enji – temeen deerees naran oirhon lyrics
Loading...
сонихон зэргэлээт говь минь
солонгын долоон өнгөтэй дээ хө
солбио хүрэн ат минь хө
сарын газраа жонжоотой доо хө
солбио хүрнээ унахаар
тэнгэрийн наран ойрхон доо хө
цолмон чамайгаа зорихоор би
наран шингэхэд хүрнэ ээ хө
заган шугуйт говь минь
замилан хорвоод алдартай даа хө
зандан хүрэн ат минь хө
замын холдоо жонжоотой доо хө
зандан хүрнээ унахаар
тэнгэрийн саран ойрхон доо хө
заяа тавилант чамтайгаа би
саран гийхээр учирна аа хө
шижиртэн туяарах говь минь
шинэхэн айл шиг өнгөтэй дээ хө
ширээ атны минь жонжоонд нь хө
тэнгэрийн хаяа тэлээстэй дээ хө
заган шугуйт говь минь
замилан хорвоод алдартай даа хө
зандан хүрэн ат минь хө
замын холдоо жонжоотой доо хө
Random Lyrics
- carolina deslandes – sobreviver lyrics
- philterrymusic – usanonoke lyrics
- dominick fulco – sunday morning lyrics
- donovan patton – you can’t spell meow without me (from gabby’s dollhouse) lyrics
- okis – espresso spliff lyrics
- leonilo jaimes – una linda canción lyrics
- andrenalin – путь до метро (the way to the subway) lyrics
- ravend – tekel lyrics
- heelflip – dontknowwhattodo lyrics
- el drogas – víctima (en directo navarra arena) lyrics