lil thug-e – odoo lyrics
[verse 1]
цаг хугацаа ямар ч баримжаагүй
чамайг хантлаа тэвэрж амжаагүй
хичнээн удаан хамт байгаад нэмэргүй
хариад л шууд чамайг санана би дэндүү
удаанаас удаан хамт байхыг хүснэ
уулзах цагаа хүлээхгүй арай хийж тэснэ
чамтай уулзах мөч өнгөрнө даанч дэндүү хурдан
[chorus]
уулзалгүй удаж би огт чадахгүй
хэн ч хориглосон намайг огт дийлэхгүй
би чамайг хайрлана огтон ч буцахгүй
хэзээ ч чамдаа би худал хэлэхгүй
чиний хоолойг сонсохгүй бол би тавгүй
би чамайг сонгосон чамд хязгааргүй
хайртай чиний царайг харахгүй байж тэвчихгүй
чи миний хажууд байхад надад өөр юу ч хэрэггүй
[verse 2]
уулзахгүй байна гэж төсөөлөгдөхгүй
чамгүй байхад цагийн зүү хөдлөхгүй
юу ч болсон бай миний дэргэд байх уу?
өнөөдрөөс сайхан маргаашийг цуг хайх уу?
чамайг харсан өдрөөс замхарсан
бүх муу муухай хүслүүд арилсан
[chorus]
уулзалгүй удаж би огт чадахгүй
хэн ч хориглосон намайг огт дийлэхгүй
би чамайг хайрлана огтхон ч буцахгүй
хэзээ ч чамдаа би худал хэлэхгүй
чиний хоолойг сонсохгүй бол би тавгүй
би чамайг сонгосон чамд хязгааргүй
хайртай чиний царайг харахгүй байж тэвчихгүй
чи миний хажууд байхад надад өөр юу ч хэрэггүй
Random Lyrics
- seventeen – getting closer (french version) lyrics
- strażak lyrics lyrics
- johnée – bankrupt lyrics
- linda martini – gravidade lyrics
- voyages – schmuck lyrics
- 2 humpz – electric lyrics
- dealer (au) – ultima death lyrics
- noah kenton – walk lyrics
- martyn – for the boy in the back row lyrics
- darrell scott – country music, i’m talking to you lyrics