azlyrics.biz
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

номин талст – хүйн холбоотой ижий lyrics

Loading...

хуурын аялгуу зүрхийг уяраасан ч
хулсан лимбэний эгшигт үзэгдсэн
хээрийн усны үнэр шингэсэн

айлган ижий минь царай үгүйлэгдэх юм даа

сүүний үнэртэй ээжийгээ санахдаа би
хүйгээр холбоотойгоо мэдрэх юм даа

хатуу дарсаа бодлоо сарниулсан ч
хаялах үүрээр зүүдэнд ирэх юм даа
тэртээх холоос бараагаад харагдагсан
холоос саравчлах ижий минь үзэгдээд байх юм даа

сүүний үнэртэй ижийгээ санахдаа хүү чинь
хүйгээр холбоотойгоо мэдрэх юм даа

үлээх салхинд агшинг мартуулсан ч
үргэлж дотроос салдаггүй ижий минь
саахалтын газраас чимээг тань чагнадагсан
сайхан ижий нададаа харагдаад байх юм даа

сүүний үнэртэй ээжийгээ санахдаа би
хүйгээр холбоотойгоо мэдрэх юм даа

цэцэгсийн үнэрт хором согтсон ч
зэргэлээд дунд нь ижий минь үзэгдэх юм
цэвэрхэн шагласан дээлний хормойг тань
эрхлэн наадсан нас минь сэтгэлд шингэждээ

сүүний үнэртэй ээжийгээ санахдаа би
хүйгээр холбоотойгоо мэдрэх юм даа

сүүний үнэртэй ээжийгээ санахдаа би
хүйгээр холбоотойгоо мэдрэх юм даа



Random Lyrics

HOT LYRICS

Loading...