the hu – black thunder lyrics
хөх л тэнгэрт үүл нь эргэн хуралдаад
харах нүдэнд ертөнц бүүдийж манантаад
наран галан сүүдэр дэрлэн анилдаад
хээлэн цахилах хурмаст тэнгэрийн хар аянга, хар аянга
харанхуйг зүсэн эрчит жадаар наадалдаад
хөрстийн магнайд гэрлэн ташуур цавчилдаад
нүргэлэн дуугарах сүнсэн биений их омогт
цахилан дүрэлзэх хурмаст тэнгэрийн хар аянга, хар аянга
өө өө мөнх тэнгэрийн хар аянга
өө өө мөнх тэнгэрийн хар аянга
хуйлрах салхинд хөвчин дэлхий угалзраад
ангасан газар тэнгэрт дүүлэн гагнагдаад
хурмаст баясан усан мөндөр асгараад
харлан догшрох хилэн сүнсэт, хар аянга
галдан бошигт хааны ахуйг түшилцээд
эрийн хийморь баатар сэрхүйд мөнхлөгдөөд
дээдийн тэнгэрт монгол нэрээ тамгалаад
нүргэлэн цахилах мөнхөл тэнгэрийн хар аянга, хар аянга
өө өө мөнх тэнгэрийн хар аянга
өө өө мөнх тэнгэрийн хар аянга
өө өө сэтгэлийг татая даа
өө өө мөнх тэнгэрийн хар аянга
хар аянга, хар аянга
хар аянга, хар аянга хү хү хү
хар аянга, хар аянга хү хү хү
Random Lyrics
- the pied pipers – aren’t you glad you’re you? lyrics
- tony dolo – realize lyrics
- wavy – safilin ( symphony ) lyrics
- lirika inverza – mátame o hazme fuerte lyrics
- neil young & promise of the real – helpless (live) lyrics
- soldier kidd – ssg lyrics
- kody lavigne – brand new lyrics
- litkid – volkswagen sharan lyrics
- ronpe 99 & fernandocosta – me persigue lyrics
- carbozo – ana wyek lyrics